Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах
Мастер Групп Үл хөдлөх хөрөнгийн салбарт 14 жилийн туршлагатай, үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

14

жилийн түүхэн туршлага
Үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын групп компани

Бид итгэл дээр үндэслэж, ирээдүйг бүтээн хүчирхэгжиж, судалгаанд суурилан туршлагажиж, маргаашийн төлөө ирээдүйг бүтээдэг.

Бидний тухай
компаниуд
компаниуд
Компаниуд

Группийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлогч бөгөөд Мастер Ггруппийн толгой компани

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, судалгаа, хөрөнгийн менежмент

Төрөл бүрийн консьерж үйлчилгээ, ISO 9001:2015, Япон стандарт бүхий барилга байгууламжийн хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ

Харилцагчдын бизнесийг дэмжих зээлийн үйлчилгээ

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа

бидний тухай
бидний тухай
Бидний тухай
Бид итгэл дээр үндэслэж, ирээдүйг бүтээн хүчирхэгжиж, судалгаанд суурилан туршлагажиж, маргаашийн төлөө ирээдүйг бүтээдэг.

Бид өөрсдийн салбартаа итгэлийг хүлээхүйц туршлагатай, удирдаж чадахуйц мэргэжлийн, нөлөө үзүүлж чадахуйц хүчирхэг байхыг эрмэлздэг. Үргэлж сайжруулах боломжийг хайж, өөрчлөлтийг эрэлхийлж, судалгаанд үндэслэж, хэний ч зориглоогүй талбарт өөрсдийн хүч хөдөлмөрөөр үнэ цэнээ нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.

Үйл ажиллагааны чиглэл
Үл хөдлөх хөрөнгийн судалгаа шинжилгээ
Төслийн менежмент, хэрэгжүүлэлт
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ
Хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ
Банк бус санхүүгийн үйлчилгээ

Бид эхлээд зөвлөдөг

төсөл
төсөл
Төслүүд
Орчин үеийн барилгууд хүн төвтэй байх, харилцагчдын бизнес өргөжин тэлэх боломжийг олгодог байх гэсэн үндсэн 2 зарчмыг баримтлан төслийн концепцоо боловсруулдаг.

Бид туршлагаар шалгарсан шийдлүүдийг бүтээн байгуулалтандаа тусгаж, барилгын элемент бүр дээр анхаарлаа хандуулан, ирээдүйд өсөх үнэ цэн дээр бизнесийн алсын хараагаа төвлөрүүлэн зорилтод зах зээлийн судалгаанд суурилсан төслүүдийг нийлүүлдэг.

судалгаа
судалгаа
Судалгаа

Мастер Группийн "Судалгаа хөгжлийн алба" нь 2008 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөөд MMCG, SICА, IRIM зэрэг мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгийн салбарын цогц судалгааг иж бүрнээр хийсний үндсэн дээр барилгын төслийн концепцоо боловсруулдаг.

Бид эхлээд зөвлөдөг.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын цогц судалгаа шинжилгээ

14 жилийн туршлага

Хамтын ажиллагаа: MMCG, IRIM, SICA

Судалгаанд суурилсан төслийн давуу тал нь хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг цогцоор хангадаг, зах зээл дээр өөрийн ялгарах давуу талыг бий болгодог, ирээдүйд үнэ цэн нь өсдөг, худалдан авагч нарт ашигтай хөрөнгө оруулалт болж чаддаг учир бид хэрэгжүүлэх төсөл нэг бүрийнхээ суурь судалгаанд гол анхаарлаа хандуулдаг.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын онцлог нь худалдан авалтын үнийн дүн өндөр, үл хөдлөх хөрөнгө гэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтын шинж чанартай ба маш их судалгаа, олон талын харьцуулалт, ирээдүйн үнэ цэнийн тооцоолол хийх шаардлагатай байдаг. Иймээс манай компани судалгаа хөгжүүлэлтэндээ өндөр ач холбогдол өгч, харилцагчдад үнэн бодит тоон мэдээлэл, туршлага дээр суурилсан зөвлөгөөг өгдөг билээ.

Оффисын зах зээлийн судалгаа

“Мастер групп” ХХК-ийн 2008 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба үүсгэн байгуулагдсан цагаасаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тасралтгүй судалгаа шинжилгээг хийж 2014 оноос хойш 4 оффисын төсөл амжилттай хэрэгжүүлэн, нийт 38.200мкв талбай бүхий оффисыг 380 орчим бизнесийн байгууллагад өмчлөх хэлбэрээр борлуулаад

Дэлгэрэнгүй
Худалдаа үйлчилгээний зах зээл

Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч, ямар нэг нэмэлт боловсруулалт хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой юм. Худалдааны байгууллагууд ихэнхдээ бөөний болон жижиглэн худалдаа дагнах эсвэл холимог хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бөөний худалдаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эсвэл дараагийн шатны худалдаанд зориулан

Дэлгэрэнгүй
Хямрал бол боломж

Үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай, зуучлагчаас эхлэн төсөл хэрэгжүүлэгч цаашлаад хөрөнгө оруулалтын компани болон өргөжсөн “Мастер Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал нь ҮХХ-ийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. График 1. Монголын эдийн засгийн өсөлтийн түүх ба таамаглал, 2010-2030 Эх

Дэлгэрэнгүй
Судалгаанд суурилсан төсөл UB Tower Plus

Мастер Групп нь Mongolian Marketing Consulting Group/MMCG/-тэй хамтран нийт 26 төрлийн судалгаа хийсний үндсэн дээр 4-дэх төслийн концепцоо боловсруулсан. Судалгаанаас дүгнэхэд ҮХХ-ийн худалдан авах шийдвэр гаргалтад байршил, зэрэглэл буюу чанар, үнэ төлбөрийн нөхцөл, хөрөнгийн менежмент гэсэн 4 үзүүлэлт хамгийн ихээр нөлөөлдөг байна. “UB TOWER ” цогцолбор төсөл нь эдгээр

Дэлгэрэнгүй
Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал

Монгол улсын эдийн засаг 2020 онд -5.2%-аар агшиж, 2021 онд 4.5%-6.4% болж сэргэн, цаашид тогтвортой өсөх ба Мега төслүүдийн нөлөөллөөр 2026 онд 13.6% хүртэл өсөлт үзүүлэх томоохон боломж харагдаж байна. ДНБ-ний 2026 оны бодит томоохон өсөлтийн үр дүнд 2010 оноос хойш бодитоор өсөөгүй Монголын

Дэлгэрэнгүй
Барилгын салбарын чиг хандлага

Үл хөдлөх хөрөнгийн салбарт, нийлүүлэлтийн илүүдэлтэй ч, хэрэглэгч болон нийлүүлэгчдийн хооронд GAP үүссэн ба судалгаанд үндэслэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг олон улсын чиг хандлагын дагуу давуулан биелүүлсэн төсөл хэрэгжүүлбэл борлуулалтын боломж өндөр байна. Барилгын салбар 2014-2016 онуудад уналтад орсон ч, 2017 оноос хойш тасралтгүй өссөн ба цаашдын хандлага эерэг байна.   Хэрэглээний

Дэлгэрэнгүй
Азийн орнуудын ҮХХ-ийн салбарт цар тахал хэрхэн

Цар тахлын улмаас 2020 онд үл хөдлөх хөрөнгийн салбарт таамаглаагүй маш олон өөрчлөлтүүд гарсан. 2020 онд оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламжийн түрээсийн үнэ 3%-5% өсөлттэй байна гэж таамаглаж байсан боловч бодит байдал дээр байгууллагууд  хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас түрээсийн дундаж үнэ 4-5%-иар

Дэлгэрэнгүй
UB Tower цогцолборын орчны цэгэн тооллогын судалгаа

Үйлчилгээний байгууллагын гол зах зээл нь эргэн тойрны 500метр радиус доторх хэрэглэгчид байдаг. Учир нь хэрэглэгчид гэр болон ажлаасаа гараад 10 минутын дотор алхаад хүрэх газраас өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнийхээ 80%-ийг авдаг болохыг судалгаа харуулж байна. Mongolian Marketing Consulting Group /MMCG/-ийн 2020 онд хийсэн UB TOWER цогцолборын 500

Дэлгэрэнгүй

Захирлын зах зээлийн анализ ярилцлагууд

Ярилцлагууд
борлуулалтын менежерүүд
борлуулалтын менежерүүд
Оффисийн төслийн борлуулалтын менежерүүд

Манайх өөрийн төслүүдийн борлуулалтыг 100% хариуцдаг, ямар нэг дундын зуучлагчгүй тул танд танилцуулж буй үнэ төлбөрийн нөхцөл нь компанийн албан ёсны батлагдсан санал гэдэгт итгэж болно.

Холбоо барих

Бидэнтэй холбоо барих, хамтран ажиллахыг хүсвэл манай цахим хаягуудаар болон төв оффисоор зочилно уу.

Дэлгэрэнгүй
group