“ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁРХОЛТ ӨВ” гурамсан боть 2021 оны шилдэг номоор тодорч "Мэргэн ном" шагнал хүртлээ.

Төрийн соёрхолт, урлаг соёл судлаач, профессор Ц.Санчирын бүтээл “ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁРХОЛТ ӨВ” гурамсан боть нь 2021 оны шилдэг номоор тодорч "Мэргэн ном" шагналыг хүртсэнд “ТАСАМ” ТББ-ын хамт олонд баяр хүргэе!

Монгол соёл иргэншлийн өвийг сурвалжлан судлаж үндэсний болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Тус номын 2-р ботийн хэвлэлтийг “МАСТЕР ГРУПП"-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж, үндэсний түүх, хэл соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.