Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал

Монгол улсын эдийн засаг 2020 онд -5.2%-аар агшиж, 2021 онд 4.5%-6.4% болж сэргэн, цаашид тогтвортой өсөх ба Мега төслүүдийн нөлөөллөөр 2026 онд 13.6% хүртэл өсөлт үзүүлэх томоохон боломж харагдаж байна.

  • ДНБ-ний 2026 оны бодит томоохон өсөлтийн үр дүнд 2010 оноос хойш бодитоор өсөөгүй Монголын нэг хүнд ноогдох ДНБ 7,000$ болж өссөнөөр тус улс нь дундажаас дээш орлоготой орнуудын бүлэгт дэвшиж иргэдийн амьдралын чанарт бодит өөрчлөлт  гарах төлөвтэй байна.  
  • Монголын худалдаа үйлчилгээний салбар нь ДНБ-ний 34%-ийг шингээдэг хамгийн том салбар байна.
  • Худалдаа үйлчилгээний салбар дотроос хоолны салбар нь сүүлийн 10 жилд 1,044%-иар өссөн нь тус салбарыг “Од” бизнес болсныг гэрчилж байгаа бол ирээдүйн 10 жилийн ийм бизнес нь  энтертайнмент салбар байх магадлал өндөр байна.  
  • Судалгааны хүрээнд анхаарал хандуулж буй барилга, худалдаа үйлчилгээний зах зээл нь тогтвортой өсөлттэй салбарууд байна.
  • Инфляцийн түвшингийн хүлээлт өндөр байгаа нь өндөр өгөөжтэй төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг шаардаж байна. Иймээс эрсдэл тооцсон өндөр өгөөжтэй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь инфляцийн эсрэг хамгаалалтын  бүтээгдэхүүн болох боломж өндөр байна.

Монголын эдийн засгийн өсөлтийн түүх ба таамаглал, 2010-2030

ДНБ-ийн бүтэц, салбараар, 2010-2020

Худалдааны болон хоолны салбарын борлуулалтын орлого, тэрбум төгрөг, 2010-2019

Инфляцийн түүх ба таамаг, 2010-2030