Subscribe to our newsletter
Гүйцэтгэх захирал
Ц.Дашцэрэн

Би үл хөдлөх хөрөнгийн салбарт хоббитой. Дуртай ажлаа хийж байгаа нь миний болон хамт олны гол хөдөлгөх хүч болдог. Бид хөгжлийн зүг чигээ зөв тодорхойлж, урьдчилан сайтар төлөвлөж, сэтгэл хангалуун, үр бүтээлтэй ажиллахыг гол зорилгоо болгодог.

Мастер Группийн хамт олон үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын бизнесийн дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго тавин хичээн ажиллаж байна. Хотын соёл, суурин иргэншилтэй улс орнуудын хувьд энэ чиглэлийн бизнес өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан моделийг бий болгосон. Бид ч мөн энэ шалгарсан моделийг үл хөдлөхийн салбартаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байж цаашид хөгжинө.

Монгол улсын эдийн засгийн үндэс нь баялаг шүү дээ. Аль ч улсын баялаг иргэдийнх нь эзэмшиж буй хөрөнгөөр тодорхойлогддог. Хувь хүний цуглуулсан хөрөнгө, орон сууц, үйлдвэрлэл, бизнес бол тухайн улсын баялаг юм. Тэгвэл тэр баялаг богино настай, хэврэг, ирээдүйн үнэ цэнгүй, хямдхан байж болохгүй. Мастер Группийн хамт олон худалдан авагч нартаа хамгийн сайн байршил, өсөж өргөжих нөхцөл, чанар, тав тухыг өгдөг хэрнээ зах зээлийн дундаж үнийг санал болгодог нь манай бизнесийн ноу-хау гэж би боддог.

Мастерчууд бид

Салбарынхаа итгэлийг хүлээхүйц туршлагатай, удирдаж чадахуйц мэргэжлийн, нөлөө үзүүлж чадахуйц хүчирхэг байхыг эрмэлздэг. Үргэлж өсөж дэвших боломж сорилтыг хайж, өөрчлөлтийг эрэлхийлж, судалгаандаа үндэслэж, хэний ч зориглоогүй талбарт, өөрсдийн хүч хөдөлмөрөөр үнэ цэнээ нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.

Үнэ цэнийн өсөлт

Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт олон талын судалгаа хийсний үндсэн дээр худалдан авагчдын эрэлт хэрэгцээг цогцоор нь хангах шийдэл бүхий бүтээн байгуулалтыг барьж байгуулан, зах зээлийн хамгийн боломжит үнэ, санхүүгийн үр ашигтай хэлбэрээр санал болгож, ирээдүйд үнэ цэн нь улам бүр өсөх хөрөнгийг менежментийн цогц үйлчилгээтэйгээр нийлүүлдэг.

үнэт зүйлс
үнэт зүйлс
Бидний үнэт зүйлс
Үйлдэл бүрт тууштай байдал
01
Илүү их үнэ цэнийг өгөх
02
Бүтээлч хандлагыг ажил бүрд
03
Хамгийн сайныг бүтээх хүсэл
04
Амлалтаа биелүүлэх чин зорилт
05
Мастер группын салбар
Компаниуд
удирдлага
удирдлага
Удирдлагын баг
Ц.Дашцэрэн
Гүйцэтгэх захирал Үүсгэн байгуулагч
Ч.Энэбиш
Барилга хариуцсан захирал Барилгын удирдлагын алба
Б.Мөнхтуяа
Үйл ажиллагаа хариуцсан захирал Удирдлага хяналтын алба
Д.Цолмон
Гүйцэтгэх захирал Мастер Проперти Менежмент ХХК
Д.Оюунгэрэл
Гүйцэтгэх захирал Монголиан Мортгэйж Фанд ББСБ
Б.Цогтбаяр
Сангийн менежер Хөрөнгө оруулалтын сан
Б.Халиун
Ерөнхий нягтлан бодогч Нягтлан бодох бүртгэлийн алба
Р.Уранзаяа
Борлуулалтын албаны шинжээч Маркетинг борлуулалтын алба
history timeline
Contact Us

Бидэнтэй хамтарч ажилламаар байна уу?

Contact Us