Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах
logo
Бидний тухай
Мастер Проперти Менежмент ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан.

Мастер Групп компанийн бүтээн байгуулалтуудын өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг хадгалах, хамгаалах, өсгөн нэмэгдүүлэх бодлогын хүрээнд стратегийн түншлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Тус компани нь "Хөрөнгийн менежмент"-ийн олон улсын чиг хандлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор олон талт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг ба Япон стандартыг Монголд анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан туршлагатай.

2019 онд тус компани нь үйл ажиллагаагаа ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо"-ны шаардлагуудад бүрэн нийцүүлж, "Британийн стандартын байгууллага"-тай хамтран албан ёсны батламж гардан авч, тус стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон.

Хариуцан ажиллаж буй байгууллагууд

Мастер Группийн бүтээн байгуулалтууд болох нийт 20,000 м.кв талбай бүхий "Pro One", "UB Tower" гэсэн 2 оффис болон үйлчилгээний зориулалттай байгууламжийн хөрөнгийн менежментийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 220 орчим өмчийн эздээс гэрээгээр хүлээсэн итгэмжлэгдсэн эрх, хариуцлага үүргийн хүрээнд бизнесийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч үйлчлүүлэгчдэд тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн өдөр тутмын ажил үйлчилгээг үзүүлж байна.

2021 онд "UB Tower Plus" оффисийн барилга байгууламжийн менежментийг хариуцахаар бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд Мастер группийн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгийн удирдлагын үүргийн хүрээнд төслийн концепц боловсруулах шатанд хэрэглэгчийн байр сууринаас оролцон санал зөвлөмжийг өгч байна.

Төслийн концепц боловсруулах эхний үе шатнаас эхлэн бүх шатанд өмчлөгчийг төлөөлж байгаа билээ.

Үүнд:

  • Барилгын шийдэл, материалын сонголт нь тус оффис дотор ажиллах хүмүүсийн эрүүл ахуй, тав тух, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэх
  • Бараа материалын сонголт нь эдэлгээ удаантай, ашиглалтын хугацаа насжилт өндөр, өнгө үзэмжээ удаан хадгалах, арчилж тордоход хялбар байх зэрэг шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгчид санал болгон хамтран ажилладаг онцлогтой.
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн

"Мастер Проперти Менежмент" ХХК нь хөрөнгийн менежментийн Япон стандартыг Монголд анх нэвтрүүлэн салбартаа түүчээлэгч нь болсон туршлагадаа тулгуурлан 2019 оноос олон улсын ISO 9001:2015 Чанарын Менежментийн Тогтолцоог нэвтрүүлэн 2 дахь жилдээ Британийн BSI стандартын байгууллагаар давтан баталгаажуулалтыг хийлгээд байна.

Бид менежментийн бодлогын хүрээнд "Pro One", "UB Tower" оффист үйл ажиллагаа явуулж байгаа нийт 220 орчим бизнесийн байгууллагуудын харилцаа холбоог нэмэгдүүлэх, хоорондын харилцан дэмжлэгийг бий болгох, хамтын соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.

Үйл ажиллагааны чиглэл

Байгууламжийн менежмент

  • Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ
  • Нэгдсэн аюулгүй байдлын хамгаалалт
  • Угтах үйлчилгээ
  • Консьерж үйлчилгээ
  • Харилцагчдыг нэгдсэн мэдээллээр хангах
  • Төлбөр тооцоо барагдуулах үйлчилгээ
  • Ус дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үйлчилгээ
  • Гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээ
  • Зогсоолын менежмент
  • Байгууламжийн эрсдэлийн менежмент
  • Байгууламжийн брэндийг зах зээл дээр нэмэгдүүлэх

Түрээсийн менежмент

  • Түрээсийн маркетинг
  • Түрээслэгчтэй гэрээ байгуулах
  • Төлбөр тооцоо, авлага барагдуулах
  • Түрээслэгчийг халамжлах
  • Түрээсийн хөрөнгийг хамгаалах
  • Мэдээлэл солилцоог хангах
  • Хөрөнгийн эздийн өмнөөс итгэмжлэл хүлээн гэрээний үүргийн менежментийг хэрэгжүүлэх

Өндөр түвшний цэвэрлэгээ үйлчилгээ

  • Тогтмол хуваарьт цэвэрлэгээ үйлчилгээ
  • Захиалгат цэвэрлэгээ үйлчилгээ
  • Төрөлжсөн цэвэрлэгээ үйлчилгээ