Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах

Бид хүмүүст болон эх дэлхийдээ ээлтэй, ёс зүйтэй бизнесийг тогтвортой хөгжүүлнэ.

мастерчууд
Хүсэл тэмүүлэл

Бид бүх хүч чадлаа дайчлан, эрч хүчтэй, гал халуун эрмэлзэлтэй ажилладаг.

Зөв хандлага

Бид ажилдаа чин сэтгэлээсээ ёс зүйтэй, шударга хандах зарчим баримталдаг.

Мэргэшсэн чадавхи

Бид мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, ажилдаа зарчимч,хариуцлагатай ханддаг.

Багийн ажиллагаа

Бид бие биедээ нээлттэй, хүндэтгэлтэй хандаж, давуу талаараа нэгдэн, урам зоригтой хамтран ажилладаг.

Харилцагч

Бид харилцагчаа дээдлэн, тогтвортой түншлэлийн харилцааг эрхэмлэн ажилладаг.

Манлайлал

Бид хөгжлийн боломжийг тодорхойлж, хамт олондоо ойлгуулан, дэмжлэг авч, бодит ажил болгон ажилладаг.

Бид үргэлж хөгждөг

Мастер Группийн хүний нөөцийн удирдлагын тогтолцоо нь онцгой ур чадварыг бүрдүүлэх, хөгжүүлэх, хадгалах цогц бодлогоор бизнесийн гол хөдөлгөгч хүчээ хангаж байна.

Шилдэг ажилтныг тогтоон барих, тогтвортой ажиллуулахаар сургалт, карьер хөгжлийн цөм бодлогын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн 2 том хөтөлбөр буюу "Сургалтын хөтөлбөр", "Хувь хүний хөгжлийн хөтөлбөр"-ийн төлөвлөлтөөр ажилтан бүрийн ажлын гүйцэтгэл, мэргэжил, ур чадварыг ахиулах боломж нөхцөлийг бүрдүүлж, сургалтын төлбөр, суралцах цагийг хариуцаж байна. Үүний үр дүнд бид ажилтнуудынхаа үнэнч бүтээлч байдал, хүчин чармайлт, гүйцэтгэл, бүтээмжээс өндөр өгөөжийг авч байна.

Ажилчдын хүсэлт, ур чадвар гүйцэтгэлийн зөрүүгийн шинжилгээнд үндэслэн 2021 онд нийт 9 албаны хэмжээнд 18 төрлийн сургалт өгөхөөр төлөвлөсөн бөгөөд үүнээс 12 хүн мэргэжил ахиулсан сертификаттай болно.

цаг Нийт сургалтын цаг
төрөл Сертификаттай сургалт
чиглэл Нийт 9 албаны
Бид итгэлтэй урагшилдаг

Мастер Группийн хувьд 2020 он ажлын байр шинээр бий болгосон, хүний нөөцийнхөө тоог нэмэгдүүлсэн, судалгаа хөгжүүлэлтээ өргөжүүлсэн, хөрөнгө оруулалтын өндөр өгөөжийг харилцагчдадаа өгч чадсан, амжилтаар дүүрэн жил байлаа.

Бидний үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байгаа учраас 2021 онд 15 ажлын байрыг шинээр бий болгон нийт ажилчдын тоогоо 50%-аар нэмэгдүүлж, цалин урамшууллын бодлогыг зах зээлийн дундаж түвшингөөс 20%-аар нэмэгдүүлсэн болно.

% Цалингийн түвшин зах зээлийн дунджаас илүү тогтсон
% Нийт ажилчдын тооны өсөлт
Шинээр бий болгосон албан тушаал
Бид ажлын цагаа өөрсдөө сонгодог
Зуны
цагийн хуваарь
  • 07:00 - 16:00
  • 08:00 - 17:00
  • 09:00 - 18:00
Өвлийн
цагийн хуваарь
  • 08:00 - 17:00
  • 09:00 - 18:00
  • 10:00 - 19:00
Бидний өдөр тутмын хэрэглээний програмууд
Office 365
Бусад
Өв, соёлоо өртөөлөн дэлгэрүүлье

Хилийн чанад дахь "Монгол" соёл иргэншлийн өвийг сурвалжлан судалж үндэсний болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж буй "ТАСАМ" ТББ-ын Тэргүүн, Төрийн соёрхолт урлаг, соёл судлаач, профессор Ц.Санчирын олон жилийн хөдөлмөр шингэсэн "ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁРХОЛТ ӨВ" гурамсан ботийн 2-р цуврал болох "МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ, ОДОН ОРНЫ ОРГИЛУУД" номын хэвлэлтийг Мастер Групп нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэсэн болно.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэгч Монгол хаад шинжлэх ухааныг сайшаан дэлгэрүүлж, гараг эрхэс, цаг улирлыг шинжин судлах үйлсийг соёрхон тэтгэж, одон орон судлах оргил, их сургууль, шинжлэх ухааны хот, хуралдайн танхим, номын өргөө байгуулж явсан бахархалт түүхийн баримтат өвийг энэхүү номонд баринтаглах үйлсийг дэмжих боломж олдсонд бид туйлын баяртай байгаа билээ.

Энэ нь бид бүхний үндэсний түүх, хэл соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалж залуу хойч үедээ залгамжлан өвлүүлэх их үйлсэд оруулж буй хувь нэмэр юм.

Бидний оффис