Мастер Инвестмент Менежмент ХХК нь 2015 онд байгуулагдсан, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм.
Манай компани нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, банкнаас бусад санхүүгийн салбарын урт болон дунд хугацаанд хөгжлийн бодлого хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлоготой нийцүүлэн хувийн болон хамтын сангууд, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн сангуудыг үүсгэн байгуулж судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсний дагуу 2017 онд үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө авсан болно.
Мастер Инвестмент Менежмент ХХК-ний хамт олон хөрөнгө оруулалтын дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго тавин хичээж байна. Хотын соёл, суурин иргэншил өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ чиглэлийн бизнес өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан моделийг бий болгосон байдаг. Бид энэ шалгарсан моделийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж байна.
Мастер Групп нь 2015-2020 онуудад хаалттай хүрээнд 7 удаагийн 29,5 тэрбум төгрөгийн бондыг Голомт капитал, Тэнгэр капитал, Монголын санхүүгийн бирж, Апекс капитал зэрэг Монголын тэргүүлэгч андеррайтеруудтай хамтран амжилттай гаргаж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж ирсэн.
Манайх хэрэгжүүлж буй барилгын төслүүдийнхээ санхүүжилтийн багагүй хувийг банкны зээлийн эх үүсвэрээр хангаж ирсэн бөгөөд зээл бүрийн эргэн төлөлтийг хугацаанаасаа өмнө төлж, хамтын ажиллагааг амжилттай өргөжүүлсээр байна.
Мастер Групп нь 2014 оноос хойш 4 оффисийн төсөл амжилттай хэрэгжүүлэн, нийт 38.200мкв талбай бүхий оффисийг 380 орчим бизнесийн байгууллагад өмчлөх хэлбэрээр борлуулаад байна.
Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй танилцуулгатай танилцаж, хөрөнгө оруулалтын зорилго болон хүлээгдэж буй үр дүн нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэхийг нягтална.
Гэрээний үндсэн заалт болон харилцан тохиролцсон нэмэлт өөрчлөлт, нөхцөлүүдийг сайтар нягталж, барьцаа хөрөнгөтэй холбоотой гэрээтэй байгаа бол холбогдох бүртгэлийн газар бүртгүүлнэ.
Хөрөнгө оруулалтын өөрт ашигтай хувилбарыг компанийн болон бусад хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудаас зөвлөгөө авсны үндсэн дээр сонгоно.
Хөрөнгө оруулж буй төсөл болон барьцаа хөрөнгө, түүний бичиг баримттай танилцсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна.
Хөрөнгө оруулалтын дүнг үнэт цаас гаргагч компанийн дансанд шилжүүлнэ.
Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын хугацаа дуусахаас өмнө эзэмших эрхээ Компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.