Би үл хөдлөх хөрөнгийн салбарт хоббитой. Дуртай ажлаа хийж байгаа нь миний болон хамт олны гол хөдөлгөх хүч болдог. Бид хөгжлийн зүг чигээ зөв тодорхойлж, урьдчилан судалж сайтар төлөвлөж, сэтгэл хангалуун, үр бүтээлтэй ажиллахыг гол зорилгоо болгодог.
Мастер Группийн хамт олон үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын бизнесийн дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго тавин хичээн ажиллаж байна. Хотын соёл, суурин иргэншилтэй улс орнуудын хувьд энэ чиглэлийн бизнес өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан моделийг бий болгосон. Бид ч мөн энэ шалгарсан моделийг үл хөдлөхийн салбартаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байж цаашид хөгжинө.
Монгол улсын эдийн засгийн үндэс нь баялаг шүү дээ. Аль ч улсын баялаг иргэдийнх нь эзэмшиж буй хөрөнгөөр тодорхойлогддог. Хувь хүний цуглуулсан хөрөнгө, орон сууц, үйлдвэрлэл, бизнес бол тухайн улсын баялаг юм. Тэгвэл тэр баялаг богино настай, хэврэг, ирээдүйн үнэ цэнгүй, хямдхан байж болохгүй. Мастер группийн хамт олон худалдан авагч нартаа хамгийн сайн байршил, өсөж өргөжих нөхцөл, чанар, тав тухыг өгдөг хэрнээ зах зээлийн дундаж үнийг санал болгодог нь манай бизнесийн ноу-хау гэж би боддог.
Салбарынхаа итгэлийг хүлээхүйц туршлагатай, удирдаж чадахуйц мэргэжлийн, нөлөө үзүүлж чадахуйц хүчирхэг байхыг эрмэлздэг. Үргэлж өсөж дэвших боломж сорилтыг хайж, өөрчлөлтийг эрэлхийлж, судалгаандаа үндэслэж, хэний ч зориглоогүй талбарт, өөрсдийн хүч хөдөлмөрөөр үнэ цэнээ нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.
Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт олон талын судалгаа хийсний үндсэн дээр худалдан авагчдын эрэлт хэрэгцээг цогцоор нь хангах шийдэл бүхий бүтээн байгуулалтыг барьж байгуулан, зах зээлийн хамгийн боломжит үнэ, санхүүгийн үр ашигтай хэлбэрээр санал болгож, ирээдүйд үнэ цэн нь улам бүр өсөх хөрөнгийг менежментийн цогц үйлчилгээтэйгээр нийлүүлдэг.
Гүйцэтгэх захирал
Үүсгэн байгуулагч
Ц.Дашцэрэн нь Мастер Группийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал бөгөөд 2001 онд тус группийн анхны компани Мастер Травел ХХК-ийг, 2008 онд Мастер Пропертис ХХК-ийг байгуулан үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдааны бизнесийг эхлүүлж байжээ. Мастер Пропертис ХХК нь үл хөдлөх хөрөнгийн салбарт цогц судалгаа шинжилгээг нэвтрүүлсэн анхны компаниудын нэг бөгөөд тасралтгүй 14 жил судалгаа хийж, улам бүр мэргэшсээр өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. 2013 онд Мастер Девелопер ХХК-ийг үүсгэн байгуулж, зуучлалын бизнесээс төсөл хэрэгжүүлэгч компани болон өргөжиж анхны Pro-One, Хойморь төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн. 2015 онд үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын Мастер Инвестмент Менежмент ХХК-ийг, 2016 онд зөвлөх үйлчилгээний Мастер Түншлэл ХХК-ийг байгуулан группийн нэгдлийг улам нэмэгдүүлсэн байна. Тэрээр 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг Эх Бичиг судлаач мэргэжлээр төгсөж, 2002 онд Монгол Улсын Их Сургуульд Эрх Зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн Сингапур улсын Кембриджийн хэлний сургуульд, Хонконгийн Парк хэлний сургуульд, Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотын Корнеллийн Их Сургууль-д Үл Хөдлөх Хөрөнгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж төгссөн болно.
И-мэйл: dashtseren@master.mn
ХаахҮйл ажиллагаа хариуцсан дэд захирал
Удирдлага хяналтын алба
Б.Мөнхтуяа нь Мастер Группийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар 2020 оноос ажиллаж байна. Түүний ажлын түүх 1998 оноос эхлэх ба тэрээр эрүүл мэндийн, даатгалын салбаруудад ажилласан арвин туршлагатай. "Практикал Даатгал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Соёмбо Даатгал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, "Ард Даатгал" ХХК-ийн Даатгалын удирдлагын газрын захирал, Конкорал ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Асимон Брокерс ХХК-ийн Даатгалын зөвлөх зэрэг удирдах албан тушаалуудыг олон жил эрхэлсэн байна.
И-мэйл: munkhtuya@master.mn
ХаахБарилга хариуцсан захирал
Барилгын удирдлагын алба
Ч.Энэбиш нь "Мастер Түншлэл" ХХК-ын Барилга хариуцсан захирлын албыг 2015 оноос эхлэн хашиж байна. Тэрээр 2009 оноос 279 айлын 4 орон сууцны төслийг хэрэгжүүлж барилгын салбарын түүхээ эхлүүлсэн бөгөөд 2015 онд Мастер Группийн төслийн менежерээр томилогдон барилгын удирдлагын багийг удирдсан бол 2016 онд Япон Монголын хамтарсан "Эм Жэй Эм" ХХК-ний Гүйцэтгэх захирлаар дэвшин "Хоймор" оффисийн барилгын төслийг, 2020 оноос "UB Tower Plus" оффисийн барилгын төслийг, "Худалдаа үйлчилгээний төв" төслийг удирдан ажиллаж байна.
И-мэйл: enebish@master.mn
ХаахГүйцэтгэх захирал
Мастер Проперти Менежмент ХХК
Б.Гариг нь 2010-2018 онд Соёмбо Даатгал ХХК-ийн даатгалын газрын захирал, 2019-2021 онд Монгол Даатгал ХК-ийн байгууллагын даатгалын ахлах менежер, 2021-2022 онд Номин даатгал ХХК-ийн даатгалын албаны дарга, 2019-2022 онд Хост Рок ХХК-ийн давхар даатгалын зөвлөхөөр ажилласан ба одоо Мастер Проперти Менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
И-мэйл: garig@master.mn
ХаахЕрөнхий нягтлан бодогч
Санхүү бүртгэлийн алба
Б.Халиун нь Мастер Түншлэл ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албыг 2021 оны 2-р сараас эхлэн хашиж байна. Тэрээр ОХУ-н Эрхүү хотын Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд Санхүү эдийн засгийн бакалаврын зэргийг 2015 онд дүүргэсэн ба ажил мэргэжлийн гараагаа Мастер Группийн нэгдэл компани болох "Монголиан Мортгэйж Фанд" ББСБ-д нягтлан бодогчоор эхэлсэн. Түүнчлэн 2018 оноос Хөрөнгө оруулалтын менежментийн компани болох "Мастер Инвестмент Менежмент" ХХК-д нягтлан бодогчоор ажилласан туршлагатай.
И-мэйл: khaliun@master.mn
ХаахБорлуулалтын шинжээч
Маркетинг борлуулалтын алба
Р.Уранзаяа нь 2016 оноос "Мастер Пропертис" ХХК-д Борлуулалтын менежерээр ажиллаад 2020 оноос Борлуулалтын шинжээчийн албанд дэвшсэн байна. 2018-2021 онд Санхүү Эдийн Засгийн Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан болно.
И-мэйл: uranzaya@master.mn
Хаах