Бид итгэл дээр үндэслэж, ирээдүйг бүтээн хүчирхэгжиж, судалгаанд суурилан туршлагажиж, маргаашийн төлөө ирээдүйг бүтээдэг.
Бидний тухайБид өөрсдийн салбартаа итгэлийг хүлээхүйц туршлагатай, удирдаж чадахуйц мэргэжлийн, нөлөө үзүүлж чадахуйц хүчирхэг байхыг эрмэлздэг. Үргэлж сайжруулах боломжийг хайж, өөрчлөлтийг эрэлхийлж, судалгаанд үндэслэж, хэний ч зориглоогүй талбарт өөрсдийн хүч хөдөлмөрөөр үнэ цэнээ нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг.
Бид туршлагаар шалгарсан шийдлүүдийг бүтээн байгуулалтандаа тусгаж, барилгын элемент бүр дээр анхаарлаа хандуулан, ирээдүйд өсөх үнэ цэн дээр бизнесийн алсын хараагаа төвлөрүүлэн зорилтод зах зээлийн судалгаанд суурилсан төслүүдийг нийлүүлдэг.
Мастер Группийн "Судалгаа хөгжлийн алба" нь 2008 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөөд MMCG, SICА, IRIM зэрэг мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгийн салбарын цогц судалгааг иж бүрнээр хийсний үндсэн дээр барилгын төслийн концепцоо боловсруулдаг.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын цогц судалгаа шинжилгээ
14 жилийн туршлага
Хамтын ажиллагаа: MMCG, IRIM, SICA
Судалгаанд суурилсан төслийн давуу тал нь хэрэглэгчийн өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг цогцоор хангадаг, зах зээл дээр өөрийн ялгарах давуу талыг бий болгодог, ирээдүйд үнэ цэн нь өсдөг, худалдан авагч нарт ашигтай хөрөнгө оруулалт болж чаддаг учир бид хэрэгжүүлэх төсөл нэг бүрийнхээ суурь судалгаанд гол анхаарлаа хандуулдаг.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын онцлог нь худалдан авалтын үнийн дүн өндөр, үл хөдлөх хөрөнгө гэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтын шинж чанартай ба маш их судалгаа, олон талын харьцуулалт, ирээдүйн үнэ цэнийн тооцоолол хийх шаардлагатай байдаг. Иймээс манай компани судалгаа хөгжүүлэлтэндээ өндөр ач холбогдол өгч, харилцагчдад үнэн бодит тоон мэдээлэл, туршлага дээр суурилсан зөвлөгөөг өгдөг билээ.
Манайх өөрийн төслүүдийн борлуулалтыг 100% хариуцдаг, ямар нэг дундын зуучлагчгүй тул танд танилцуулж буй үнэ төлбөрийн нөхцөл нь компанийн албан ёсны батлагдсан санал гэдэгт итгэж болно.
Бидэнтэй холбоо барих, хамтран ажиллахыг хүсвэл манай цахим хаягуудаар болон төв оффисоор зочилно уу.
Дэлгэрэнгүй