Үл хөдлөх хөрөнгийн салбарт, нийлүүлэлтийн илүүдэлтэй ч, хэрэглэгч болон нийлүүлэгчдийн хооронд GAP үүссэн ба судалгаанд үндэслэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг олон улсын чиг хандлагын дагуу давуулан биелүүлсэн төсөл хэрэгжүүлбэл борлуулалтын боломж өндөр байна.

Барилгын салбар 2014-2016 онуудад уналтад орсон ч, 2017 оноос хойш тасралтгүй өссөн ба цаашдын хандлага эерэг байна.  

Хэрэглээний үнийн индекс, инфляци, БНХАУ-ын юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалан барилгын салбарын өртөг тасралтгүй өссөөр байна.

Арилжааны банкуудын болон Гадаадын хөрөнгө оруулагчдын Барилгын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2014-2017 онуудад буурсан ч 2018 оноос нэмэгдэх хандлагатай байгаа нь барилгын салбарт итгэх мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг харуулж байна.

Барилгын салбарын ДНБ, 2010-2019, сая төгрөгөөр

Барилгын салбарын үйлдвэрлэл 2012 онд оргил цэгтээ хүрч, бодит өсөлт нь 85.3%-д хүрч байсан ч 2014-2016 онуудад тасралтгүй буурсан байдаг. 2017 оноос сэргэж, тасралтгүй өссөөр байна.

Улаанбаатар хотын ашиглалтанд оруулсан барилгын дүн, 2014-2019, сая төгрөгөөр

Барилгын салбар 2016 онд доод цэгтээ хүрч, 4.9%-аар буурч байсан ч Улаанбаатар хотын ашиглалтанд оруулсан барилгын хэмжээ хамгийн өндөр дүнд хүрч байсан байна.

Барилгын салбарын өртөгийн индекс, 2017-2019, 2016q4=1.00

2016 оноос хойш барилгын салбарын өртөг тасралтгүй өссөн бөгөөд 2018 онд өсөлт хамгийн өндөр байсан байна. 2019 оны IV улирлын 1мкв барилгын өртөгийг 2016 оны IV улирлын үзүүлэлттэй харьцуулахад Орон сууцны барилга 25%-аар, Орон сууцны бус барилга 20% орчмоор өссөн байна.

Улаанбаатар хотын барилгын болон үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын тоо, 2013-2020

Барилгын болон үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн салбарт ажиллагсдын тоо, 2010-2019

Улсын хэмжээнд барилга угсралттай холбоотой болон барьж байгуулсаны дараах худалдаа, түрээсийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын тоо тасралтгүй өссөн бол уг салбаруудад ажиллагсадын тоо өсч буурсан үзүүлэлттэй байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын  хэмжээ, сая.доллар 2011-2019

Гадаадаас барилгын салбарт шууд хөрөнгө оруулсан хэмжээ, 2012 болон 2014 онуудад өндөр байсан ч, 2015-2018 онуудад тасралтгүй буурч, 2019 оноос өсөх хандлагатай болжээ.

Арилжааны банкуудын барилгын салбарт олгосон зээл, сая төгрөг 2017-2020

Барилгын салбарын уналттай холбоотой арилжааны банкууд барилгын секторт зээл өгөх нь буурсан байсан ч 2018 оноос судалгаа болон санхүүгийн сахилга бат сайтай барилгын салбарын бизнес эрхлэгчдэд зээл олгох хандлага нэмэгдсэн байна.