Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч, ямар нэг нэмэлт боловсруулалт хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой юм. Худалдааны байгууллагууд ихэнхдээ бөөний болон жижиглэн худалдаа дагнах эсвэл холимог хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бөөний худалдаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эсвэл дараагийн шатны худалдаанд зориулан бөөнөөр борлуулах үйл ажиллагааг хамруулдаг бол харин жижиглэн худалдаанд хүн амын хэрэгцээнд зориулсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд дахин боловсруулалт хийлгүй эцсийн хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаа багтдаг.

Монголын худалдаа үйлчилгээний салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 34%-ийг шингээдэг хамгийн том салбар юм.

Худалдааны салбарын нийт үйлдвэрлэлийн 2.8 их наяд төгрөг буюу 47.1 хувь нь бөөний худалдааны салбарт, 3.2 их наяд төгрөг буюу 52.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Дэлхий нийтийн хөгжил, хүн амын хэрэглээний чиг хандлагын өөрчлөлттэй уялдан манай улсад сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд олноор бий болж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, НИЙЛҮҮЛЭЛТ

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өнөөдрийн байдлаар зах зээлийн 90-с дээш хувийг илэрхийлэх чадвартай, 500мкв-с дээш 448 төслийн 1.5 сая мкв худалдаа үйлчилгээний талбай нийлүүлэгдсэн ба нэг хүнд ногдох худалдаа үйлчилгээний талбай 1.1мкв байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын томоохон хотуудаас ч давсан үзүүлэлт юм. Нийт нийлүүлэлтийг оноор нь бүсчилбэл:

байгаа нь нийт зах зээлийн 61.9% нь 2011 оноос хойш баригдсан шинэ үеийн худалдаа үйлчилгээний төвүүд болохыг харуулж байна.

УБ хотын худалдаа үйлчилгээний төслийн нийлүүлэлт, 2000-2022, мкв

Монгол улсад худалдаа үйлчилгээний талбайн цогц ангилал, стандарт байхгүй ба худалдаа үйлчилгээний төвийн 38.9%-г mixed буюу холимог худалдааны төв, 21.2%-г үйлчилгээний төв, 12.1%-г худалдааны төвүүд, 10.3%-г төрөлжсөн худалдааны төвүүд, 8.5%-г хайпермаркетуудын барилгууд эзэлж байгаа бол зах, энтертайнмент  төв болон эвент холл-ууд нийлээд ердөө 10.0%-г эзэлж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоог бүсээр авч үзвэл, Улаанбаатар хотод дийлэнх буюу 73.3 хувь, Төвийн бүсэд 8.7 хувь, Хангайн бүсэд 7.2 хувь, Баруун бүсэд 7.7 хувь, Зүүн бүсэд 3.2 хувь нь ногдож байна. Худалдааны салбарын аж ахуйн нэгж, байгууллагын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж иржээ.

ФРАНЧАЙЗИНГ ХИЙСЭН ХУДАЛДААНЫ ТӨВ

Монголд худалдаа үйлчилгээний салбар хөгжсөөр байгаа ба үүний нэг жишээ нь глобал хайпермаркетийн сүлжээ И-мартыг 2016 онд Монголд анх удаа нэвтрүүлсэн явдал юм.

ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА

Орчин үеийн хэрэглэгчийн хувьд цаг хугацаа болон хичээл зүтгэл нь хязгаарлагдмал нөөц болсон тул хэрэглэгч нэг худалдан авалтын аялалаар олон зорилго биелүүлэхээр бүхнийг нэг дороос мөн илүү ойроос худалдан авахыг хүсдэг болсон. Дэлхийн чиг хандлага технологи руу нэгэнт шилжсэнтэй уялдан технологи болон интернет нь худалдааны салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Энэ нь худалдаа үйлчилгээг цахим болон хүргэлтийн суваггүй бол цаашид оршин тогтнох боломжийг багасгаж байна гэсэн үг юм.