Ашиглалтад орсон хугацаа
2019 оны 12-р сар
Байршил
БЗД-25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж
Цахим хуудас
Төслийн ерөнхий гүйцэтгэгч
Голомт Констракшн ХХК
Зураг төсөл, архитекторын гүйцэтгэгч
Хар дизайн ХХК
Төслийн концепцын судалгаа
Mongolian Marketing Consulting Group /MMCG/-тэй хамтарсан
UB Tower төсөл нь олон улсын стандартын дагуу, хотын өнгө үзэмжид чимэг болохуйц гадна фасадыг бүтээн байгуулалтандаа ашигласан. "СИАЛ" үйлдвэрийн 3 мм зузаантай ганжуулсан шилээр цонхыг шийдсэн ба уг цонхны систем нь барилгын ямар ч фасадтай бэхлэгдэн суурилах боломжтой бөгөөд дулаан алдалтыг бууруулах олон улсын стандартанд нийцсэн байдаг. Краспан брэндийн 4 мм зузаантай алюкобонд металл хавтан нь маш нягт шахалттай, хөнгөн цагаан тул ус чийг болон хэт халалтанд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн юм.
Үндсэн хийц
Бүрэн цутгамал
Гадна фасад
Алюкобонд металл хавтан
Цонх Дулаалга
"СИАЛ" үйлдвэрийн 3 мм зузаантай ганжуулсан шил
Дулаалга
15 см зузаан эко шилэн хөвөн
Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон бизнес эрхлэгчид оффис худалдан авахдаа гадаад дотоод орчны тав тух, тааламжтай байдал, эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавих болсон. Ийм ч учраас бизнесийн гол хөдөлгөх хүч болсон ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, илүү сэтгэл ханамжтайгаар өндөр бүтээмжтэй ажиллах орчинг бүрдүүлсэн цогц концепцтой оффисууд дэлхий дахинд трэнд болж байна.
Хүний оюун санааны болон биеийн эрүүл мэндийг дэмжсэн.
Мод, чулуу, элс, ус, ургамал зэрэг байгалийн материал ашигласан.
"UB Tower" төслийн хувьд Shangri-La цогцолбороос ердөө 6 минут алхах зайд, Сэлбэ голын хөвөөнд байрлах Regency residence, Olympic Residence, Continental зочид буудал, One residence, Mobicom Head office, Hardrock café зэрэг А зэрэглэлийн оффис, худалдаа үйлчилгээний барилгууд төвлөрсөн #Бизнесийн_дүүрэгт байршилтай.
"UB Tower" нь зоогийн газар, банк, кофе шоп, худалдаа үйлчилгээ зэрэг хүний өдөр тутмын хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн бүтээн байгуулалт юм. Тиймээс та оффисоосоо гарахгүйгээр өөрт хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг хамгийн бага зардал, богино хугацаанд авах боломжтой.
Олон улсын цахилгаан шат төлөвлөх стандартыг баримтлан Германы Braun брэндийн 1000 кг даацтай өндөр хурдны 3 ширхэг цахилгаан шатыг суурилуулсан. Ингэснээр оффисийн дотоод нэвтрэх чадварыг 24 цагийн турш хүлээлгэгүй зохицуулахаас гадна аюулгүй байдал, тав тухыг тань хангах болно.
Олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд ээлтэй, угааж цэвэрлэхэд хялбар, тоосжилт үүсгэдэггүй SHAW брэндийн эко хивсэнцрээр коридорыг бүрсэн. Үүний үр дүнд дуу чимээ багасаж тохилог дулаан, тав тухтай орчныг бүрдүүлж байгаа.
51-75 ажилтан тутамд 4 ширхэг суултуур, угаалтууртай байх олон улсын стандартын жишгээр төлөвлөж Японы ТоТо брэндийн тоноглолуудыг суурилуулсан. Мөн угаалтуур бүр чулуун тавцантай, хананд том толь, таазанд агааржуулалтын системтэйгээр тохижуулсан.
Лобби, нийтийн талбай, цахилгаан шат бүр хяналтын камераар тоноглогдож 24 цагийн харуул хамгаалалтыг ажиллуулж аюулгүй байдлыг дээд зэргээр хангана. Түүнчлэн цахилгаан тасалдсан үед хэвийн үйл ажиллагааг нийтээр нь хангах зорилгоор тус барилгад цахилгааны нэмэлт үүсвэрийг шийдэж өгсөн болно.
UB Tower барилга нь ОХУ-ын "СИАЛ" үйлдвэрийн СЕГАЛ брэндийн 3 мм зузаантай ганжуулсан шилтэй, хөнгөн цагаан рам бүхий цонхтой. Энэхүү цонх нь ханын температурын ачааллыг бүрэн хасаж, чичиргээг өдөөдөггүй учир нэмэлтээр материал ашиглах шаардлагагүй. Өвлийн улиралд том хэмжээтэй цонхоор нарны илчийг нэвтрүүлснээр дулааны эрчим хүчийг хэмнэнэ. Харин зуны улиралд нарны хэт ягаан туяаг үл шингээх технологитой.
Манай төслийн оффис бүрд цэвэр, бохир усны шугамыг шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл худалдан авагч бүр өөрийн оффистоо цайны хэсгийг шийдэх бүрэн боломжтой. Оффис доторх энэхүү цайны хэсэг нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах төдийгүй тэдэнд тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Өрөө бүр ухаалаг, цахилгаанждаггүй шалтай. Энэхүү шал нь цахилгаан, интернет, холбооны шугамыг өөрт тохиромжтойгоор төвөггүйгээр зохион байгуулах, суурилуулах боломжийг олгохоос гадна далд шийдсэнээр цэвэрхэн, эмх цэгцтэй, зохион байгуулалттай орчинг бүрдүүлдэг.
Танилцуулга татах
“UB Tower”оффисийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг таны и-мэйлээр илгээх тул мэдээллээ үнэн зөв оруулна уу.
"UB Tower" оффисийн мэдээллийн ажилтантай холбогдох