Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах
logo
Мастер хөрөнгө оруулалт
Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол таны мөнхийн хөрөнгө
Бидний тухай

Мастер Инвестмент ХХК нь 2015 онд байгуулагдсан, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм.

Үнэт цаасны зах зээлд
Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй

Манай компани нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаас хойших хугацаанд Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, банкнаас бусад санхүүгийн салбарын урт болон дунд хугацаанд хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлоготой нийцүүлэн хувийн болон хамтын сангууд, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн сангуудыг үүсгэн байгуулж удирдах судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсний дагуу 2017 онд үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө авсан болно.

Мастер Инвестмент ХХК-ийн хамт олон үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын бизнесийн дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах зорилго тавин хичээн ажиллаж байна. Хотын соёлтой, суурин иргэншилтэй өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ чиглэлийн бизнес өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан моделийг бий болгосон байдаг. Бид энэ шалгарсан моделийг Монголдоо нэвтрүүлэхийг зориж, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын түүх

Мастер групп нь 2015-2020 онуудад хаалттай хүрээнд 7 удаагийн 29,5 тэрбум төгрөгийн бондыг Голомт капитал, Тэнгэр капитал, Монголын санхүүгийн бирж, Апекс капитал зэрэг Монголын тэргүүлэгч андеррайтеруудтай хамтран амжилттай гаргаж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж ирсэн.

29.5тэрбум Эргэн төлсөн хөрөнгө оруулалтын дүн
26.9% Жилийн дундаж өгөөж
118 Харилцагчийн тоо
Сүүлийн 3 жилд бонд гаргасан түүх
"ABC" бонд
2019 он
  • Зориулалт: "UB Tower" оффисын төсөл
  • Хэлбэр: Хаалттай бонд
  • Хэмжээ: 3 тэрбум
  • Жилийн өгөөж: 15-16%
  • Одоо татаж байгаа эсэх: Хаасан
"Hybrid" бонд
2020 он
  • Зориулалт: "UB Tower Plus" оффисын төсөл
  • Хэлбэр: Хаалттай бонд
  • Хэмжээ: 4 тэрбум
  • Жилийн өгөөж: 14-16%
  • Одоо татаж байгаа эсэх: Хаасан
"Мастер" бонд
2021 он
  • Зориулалт: Худалдаа үйлчилгээний төвийн шинэ төсөл
  • Хэлбэр: Хаалттай бонд
  • Хэмжээ: 2 тэрбум
  • Жилийн өгөөж: 15-17%
  • Одоо татаж байгаа эсэх: Хаасан
Банкны зээлийн түүх

Манай компанийн хувьд хэрэгжүүлж буй барилгын төслүүдийнхээ санхүүжилтийн багагүй хувийг банкны зээлийн эх үүсвэрээс хангаж ирсэн бөгөөд зээл бүрийн эргэн төлөлтийг хугацаанаасаа өмнө төлж, хамтын ажиллагаагаа амжилттай өргөжүүлсээр байна.

12тэрбум Банкны нийт санхүүжилт
16сар Эргэн төлөгдсөн дундаж хугацаа
Сайн Зээлдэгчийн чанар
golomt bank
khan bank
Төслийн борлуулалтын түүх

Мастер Групп нь 2014 оноос хойш 4 оффисын төсөл амжилттай хэрэгжүүлэн, нийт 38.200мкв талбай бүхий оффисыг 380 орчим бизнесийн байгууллагад өмчлөх хэлбэрээр борлуулаад байна.

15сар Барилгажилтын дундаж хугацаа
38,200м2 Борлуулсан нийт талбай
380 Худалдан авсан байгууллагын тоо
34.2% Төслийн үнийн дундаж өсөлт
Хөрөнгө оруулалт хийх алхмууд
1
Танилцах

Хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй танилцуулгатай танилцаж, хөрөнгө оруулалтын зорилго болон хүлээгдэж буй үр дүн нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэж байгаа эсэхийг нягтална.

2
Бүртгүүлэх

Гэрээний үндсэн заалт болон харилцан тохиролцон оруулсан нэмэлт өөрчлөлт, нөхцөлүүдийг сайтар нягталж, барьцаа хөрөнгөтэй холбоотой гэрээ байгаа бол холбогдох бүртгэлийн газар бүртгүүлнэ.

3
Сонгох

Хөрөнгө оруулалтын өөрт ашигтай хувилбарыг компанийн болон бусад хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудаас зөвлөгөө авсны үндсэн дээр сонгоно.

4
Гэрээ байгуулах

Хөрөнгө оруулж буй төсөл болон барьцаа хөрөнгө, түүний бичиг баримттай танилцсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна.

5
Дүн шилжүүлэх

Хөрөнгө оруулалтын дүнг үнэт цаас гаргагч компанийн дансанд шилжүүлнэ.

*
Эзэмших эрхээ шилжүүлэх

Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын хугацаа дуусахаас өмнө эзэмших эрхээ Компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой.