Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах
logo
Банк бус санхүүгийн байгууллага
Танд бизнесээ өргөжүүлэхэд хөрөнгө шаардлагатай байна уу?

Бизнесээ өргөжүүлэх зээлийн үйлчилгээ

"Монголиан Мортгэйж Фанд" ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэн Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хурдан шуурхай хангаж харилцагчдын бизнесийг дэмжин ажиллаж байна.

  • Итгэлцлийн үйлчилгээ
  • Санхүүгийн зөвлөгөө
  • Хаалттай өрийн бичиг
Зээлийн үйл ажиллагаа

900+

Иргэн, аж ахуй нэгж

15 тэрбум

Зээл

3.7 тэрбум

Нийт актив
Санхүүгийн зохицуулах хорооноос "Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх" зөвшөөрөл авсан
Итгэлцлийн үйлчилгээ
Санал болгох нөхцөл
  • Хөрөнгө оруулалтын хэлбэр: Итгэлцлийн үйлчилгээ
  • Хэмжээ:  600,000,000₮ хүртэл
  • Эргэн төлөгдөх хугацаа: 12-24 сар
  • Зориулалт: Зээлийн үйл ажиллагаа
  • Хүүгийн төлөлтийн хэлбэр:  Улирал тутам, хагас жилээр, бүтэн жилээр
Эрх зүйн зохицуулалт

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр хэрэгжиж буй журам, заавар, аргачлалыг мөрдөн ажиллахын зэрэгцээ өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөрийн чадвар, зээлийн чанарын үзүүлэлт зэрэг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган ажиллаж байна.

Бид Санхүүгийн зохицуулах хорооны "Зөвлөх үйлчилгээ эрхлэх" зөвшөөрөл авсан бөгөөд харилцагч түншүүддээ дараах чиглэлүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран ажиллаж байна.
Санхүүгийн зөвлөгөө
Зөвлөгөө өгөх чиглэлүүд
  • Бизнес төлөвлөгөө боловсруулахад зөвлөгөө мэдээлэл өгөх
  • ААН-ийн тайлан балансад дүн шинжилгээ хийх, хэтийн төлөв бодлого боловсруулах
  • Ашигт ажиллагааны түвшин тодорхойлох, үр ашиг тооцоолол хийх
  • Үл хөдлөх хөрөнгийн үнийн судалгаа хийх
  • Банкнаас зээл  хүсэхэд зөвлөгөө өгөх
"Хаалттай өрийн бичиг" гаргах зөвшөөрлийг авсан Монгол улсын анхны даатгалтай бонд гаргасан ББСБ билээ.
Хаалттай өрийн бичиг

Шинээр бизнес эрхэлж буй болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо өсгөхөөр зорьж буй харилцагчид.

Давуу тал
  • Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно
  • Зээлээ сайн төлсөн тохиолдолд дараагийн авах зээлээс хүүг бууруулж урамшуулна
  • Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож, нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ
  • Зээлийг хурдан шуурхай шийдэж олгоно
Олон улсын
Аудит

"Монголиан Мортгэйж Фанд" ББСБ санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаанд дэлхийн 4 том аудитын байгууллагаас сонгон хөндлөнгийн аудитын шалгалтыг тогтмол хийлгэдэг.