Ц. Дашцэрэн: Улаанбаатарт баригдсан оффисын барилгууд дундаас оффисын дөрвөн үндсэн шаардлагыг хангасан ганц төсөл бол UB Tower цогцолбор.

Үл хөдлөх хөрөнгийн талаарх монголчуудын ойлголтонд хувьсгал хийх чанар ба агуулгыг Ц.Дашцэрэн ярьж байна. Ярихаар барахгүй, бүтээж, гүйцэтгэж явна. Түүний мөрөөдөл Монголын мөрөөдөл болсон цагт үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдахгүй, үүнийг дагаад иргэн баян, улс баян болох юм. “Мастер групп” -ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.

Таны удирддаг “Мастер Групп” үл хөдлөх хөрөнгийн зах зээлд “Pro One”, “Хоймор”, “UB Tower” болон “UB Tower Plus” төслүүдээрээ амжилттай танигдсан. Мэдээж, танай грүппийнхэнд олон давуу тал байгаа. Гэхдээ амжилтынхаа хамгийн нууц түлхүүрийг бидэнд харуулж болох уу?

Мөрөөдлийн ажлаа хийж байгаа нь миний болон хамт олны маань хамгийн том бахархал. Дуртай, хоббитой ажлаа хийх нь ямар ч хүний хувьд гол хөдөлгөх хүч болдог. Мөн хөгжил, зүг чигээ зөв тодорхойлж, төлөвлөж, жаргалтай, үр бүтээлтэй ажиллах шалтаан нь энэ юм. Тиймээс бид мөрөөдлийн ажлаа хийж яваа азтай хүмүүс.

Нүүдэлчин монголчуудын хувьд хотжиж эхлээд удаагүй байна. Тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд болгоомжтой, хянуур, эсвэл бүр гэнэн хандах гээд байдаг?

Үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн хөрөнгө оруулалтын бизнес хотын соёлтой, суурин иргэншилтэй улс орнуудын хувьд өөрийн гэсэн хөгжлийн замыг туулж, шалгарсан замнал, моделийг бий болгосон. Тэдний алдааг давтаж цаг алдах хэрэг монголчуудад байхгүй. Тиймээс Германаас зөвлөхүүд урьж, мөрөөдлийн ажлаа үр дүнтэй болгох анхны алхмыг хийж байлаа. Тэдний зөвлөсний дагуу манай компани хөгжлийн тодорхой үе шатыг зарчимынх нь дагуу туулж, хөгжиж, урагшилж байгаа. Үүнийг “Pro One”, “Хоймор”, “UB Tower”, “UB Tower Plus” төслүүд маань нотолно.

Германы туршлага Монголд хэр нутагшиж байна?

200 жил алдаж оноод, шалгарсан моделийг Монголынхоо хөрсөн дээр буулгаж, монголчлох нь бидний ажил. Тэгж байж бид дэлхийтэй нэг зам дээр явна. Өндөр хөгжилтэй орнуудтай нэг төвшинд очно. Үүний төлөө Мастер группийн хамт олон дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулахын тулд чадах мэдэх бүхнийг хийж байгаа. Хэрхэн нутагшуулж буйг өмнөх төслүүд маань харуулж байгаа, цаашдаа ч бид эх орноо өөрчилж, үд хөдлөх хөрөнгөтэй ирээдүйг бүтээхийн төлөө зүтгэнэ.

Таны хувьд байшин гэж юу вэ?

Монгол улсын эдийн засгийн үндэс, баялаг шүү дээ. Аль ч улсын баялаг иргэдийнх нь эзэмшиж буй хөрөнгөөр тодорхойлогдоно. Хувь хүний цуглуулсан хөрөнгө, орон сууц, үйлдвэрлэл, бизнес бол тухайн улсын баялаг юм. Тэгвэл тэр баялаг богино настай, хэврэг, үнэ цэнэгүй, хямдхан байж таарахгүй.

Мастер Пропертис ХХК-ийн 2 дахь бүтээн байгуулалт ХОЙМОР оффис

Үнэ цэнэ юугаар хэмжигдэх вэ?

Нэгд чанар, хоёрт өнөөдөр төдийгүй ирээдүйн эрэлт хэрэгцээ, гуравт чанар болоод орчныг нь засч арчилж явдаг менежментээр хэмжигддэг.

Өнөөдөр төдийгүй ирээдүйн эрэлт хэрэгцээ гэдгийг тодруулья л даа. Орон сууц, эсвэл ажлийн байр худалдаж авахдаа иргэдийн хамгийн их айдаг зүйл бол үнэ унах вий гэсэн болгоомжлол байдаг?

Байшин үнэхээр байшин л юм бол 100 жил зогсч байх ёстой. Манайд 2000 онд баригдсан байшингуудад одоо нуралт үүсчихсэн байна. Тэгэхээр чанар бол байшингийн үнэ цэнийн гол нуруу юм. Нураад, хазайгаад, цуураад эхэлбэл иргэдийн баялаг, улмаар улсын баялаг үнэгүйдэж байна гэсэн үг.

Чанартай барилга байлаа гэхэд тийш хүрэх зам, орчин, тохижилт, байрлал, үнэ өртөг нь өөрөө ирээдүйн эрэлт хэрэгцээг бий болгосон байх учиртай. Хэт үнэтэй байшин ирээдүйд тэр үнээсээ илүү гарна гэхэд хэцүү.

Тэгэхээр дээрх бүх шаардлагыг хангасан хэрнээ үнэ өртөгийн тал дээр хамгийн боломжит нөхцлийг санал болгодог нь Мастер группийн зүгээс гаргаж буй сэтгэл гэдгийг хэлмээр байна.

Мастер Пропертис ХХК-ийн 3 дахь бүтээн байгуулалт UB TOWER оффис

Энэ бол бизнес. Ямар ч тохиолдолд бизнес хатуу байдаг. Гэтэл та сэтгэл ярьлаа, сонин сонсогдож байна?

Мастер грүпп худалдан авагчиддаа дээд зэргийн байршил нөхцөл, чанар, тохь тухыг өгдөг хэрнээ дундаж үнийг санал болгож буй нь барилгын бизнест өнөөг хүртэл үйлчилсэн харгис хатуу хандлагыг эвдэж буй халуун сэтгэл юм. Бид ажилдаа дуртай байдгийн шалтгаан нь энэ юм шүү дээ.

Будаг нь үнэртсэн шинэ байшингууд ашиглалтанд ороод удалгүй өнгө үзэмж, тав тухаа алддаг. Эзэнтэй хэрнээ эзэнгүй юм шиг. Танай компанийн ашиглалтанд оруулсан “Pro One”, “Хоймор” хоёр улам л цэмцийгээд байх юм. Нууц нь юундаа байна аа?

Барьсан барилгаа зарсан л бол хаяад явдаг байж болохгүй. Тэгэхээр барилгын арчилгаа, үйлчилгээ, засвар буюу менежментийг сайн хөгжүүлмээр байгаа юм. Манай хамт олны хувьд “Pro One”, “Хоймор” нэртэй хоёр хүүгээ одоо ч өнгөлж зүлгэсээр, арчилж тордсоор байгаа. Ингэснээр худалдан авагчдын маань хөрөнгө цаг хугацаа өнгөрөх тусам үнэтэй болох болно. Үүнийг маргаашийн үнэ цэнэ гээд байгаа юм.

Одоо танай барьж байгаа UB Tower Plus 16 давхар барилгын давуу тал юу вэ?

Улаанбаатарт баригдсан оффисын барилгууд дундаас дөрвөн үндсэн шаардлагыг хангасан нь маш цөөхөн. Тэгвэл чанар, байршил, хөрөнгийн менежментийн үйлчилгээ, үнэ төлбөрийн нөхцөлөөрөө давуу талыг олгож байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар хамгийн чухал дөрвөн үзүүлэлтийг хангасан ганц барилга бол UB Tower Plus оффисын төсөл гэж би хэлнэ. Хотын төвөөс гурван замаар UB Tower руу орох боломжтой. Улаанбаатарын зүүн чиглэлээс зургаан зам UB Tower-т хүргэнэ.

Оффисын барилгын үнэ цэнийг ямар хүчин зүйлүүдээр тодорхойлж болох вэ?

Нэгд байршил. Хоёрт бас дахин байршил. За тэгээд талбайн хэмжээ нь худалдан авагчийн хэрэгцээнд тохирох ёстой. Мэдээж үйлчилгээ, ресторан, кофе шоп гээд ажлын цагаар хүнд хэрэгцээтэй бүхэн нь байх нь бас нэг үзүүлэлт. Агааржуулалт, эрүүл ахуйн нөхцөл зэрэг олон шаардлагыг дээд зэргээс хангахын зэрэгцээ эко бүтээн босголт гэж хэлмээр байна. Амьсгалдаг шал, агаарын солилцоо, харагдах орчин гэхчлэн хүний эрүүл мэндэд таатай шийдлүүдийг ашигласан. Эцэст нь үнэ нь өнөөгийн худалдан авагчдын төлбөрийн чадварт тохирсон байх хэрэгтэй.

Мастер группийн өмнөөс та UB Tower Plus-ийг сонирхож байгаа хүмүүст юу амлаж чадах вэ?

Ирээдүйд өсөх үнэ цэнийг нүүр бардам амлаж чадна. Барилга 100 жил зогсох ёстой бол бид 200 жил зогсох байшин барьж байна. Учир нь барилгын үндсэн хийцэнд үнэхээр их мөнгө зарсан.

“Барилгын үндсэн хийцээс нэг ч төгрөг хэмнэж болохгүй, боломжтой бол хоёр төгрөг нэмж зар” гэдэг дэлхий нийтийн шалгарсан зарчмыг барьж ажилласан.

Өнөөдрийн өндөр зэрэглэлийн оффисын барилгуудын шаардлагыг давж биелүүлсэн хэрнээ худалдах үнийг дундаж тогтоосон. Дээр дурдсан оффисийн барилгад тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байшин манайд Central tower, Blue mon, Blue sky, Shangri La зэрэг хэдхэн бүтээн байгуулалт бий. Тэгвэл UB Tower Plus оффист тэдэнд байхгүй үзүүлэлт нэг ч байхгүй, хэрнээ үнийн хувьд 30-50%-аар бага. Үүгээрээ үндсэн дөрвөн үндсэн шаардлагыг бүрэн хангасан цорын ганц бүтээн байгуулалт бол UB Tower болон UB Tower Plus цогцолбор төсөлгэдгийг дахин хэлье. Энэ бүхэн нийлээд таны хөрөнгө оруулалтын үнэ ирээдүйд өсөх боломжийг бий болгосон гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд бол UB Tower болон UB Tower Plus цогцолбор оффистминий мөрөөдөл байхгүй. Харин хэрэглэгчийн хүсч, хүлээдэг бүх шалгуур үзүүлэлтийг гурван жилийн турш судалж гаргаад бүрэн цогцоор нь багтаасан. Худалдан авагчиддаа “Миний мөрөөдлийн төлөө та нар мөнгө төл” гэдэг зарчмаар ханддаг байж таарахгүй. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө өөртөө хөрөнгө оруул гэж л хэлмээр байна даа.

UB Tower оффисын нийтийн эзэмшлийн талбайн зураг

Бид оффисийн барилгын тухай ярьж байна. Улаанбаатар маань үнэтэй хотуудын тоонд ордог боловч амьдрах орчин нөхцлийн хувьд дундажаас доогуур жагсдаг. Амьдралын өртөг өсөхөд мөнхийн түрээслүүлэгчид маш их нөлөөлдөг?

Санал нэг байна. Сайн байрлал, сайн тохижилтыг бий болгосон хэрнээ тухайн барилгаа зарж борлуулахгүй байх бодлого баримтлаад байдаг л даа. Чиний хэлж байгаа үнэн. Мөнхийн түрээслүүлэгч байж, зогсолтгүй мөнгө олж, эрсдэл гаргахгүй оршин тогтнох сонирхол үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан олон компанид байдаг. Нэгэнт хүний төлөө, нийгмийнхээ төлөө хийж чадсан юм чинь хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй цагт нь өгч чаддаг байх нь Мастер грүппийн үндсэн зарчим, зорилго, эрмэлзлэл. Бас бахархал. Нэг ч гэсэн албан байгууллага, компани өөрийн гэсэн тохилог байртай болог, мөрөөдлөө биелүүлэг. Ингэснээр түрээсэнд сар бүр төлдөг их мөнгөнөөсөө чөлөөлөгдөж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарах боломж бүрдэнэ. Тиймээс би эх оронч бизнес эрхэлж яваа хүн гэж өөрийгөө болон хамт олноо тодорхойлно.

UB Tower оффисийн хүлээлгийн танхимд амьд ургамалан ханатай.
UB Tower оффисийн өрөө бүрт цэвэр усны шугам шийдсэн учир цайны булантай байх боломжтой.
UB TOWER цогцолбор оффисын байршил

Сайхан зорилго байна, танай хамт олонд амжилт хүсье.

Сэтгүүлч Эмүүжин

2019.12.01