"Аз жаргал бол ирээдүйд хийхээр хойшлуулсан зүйл биш. Аз жаргал бол таны одоо хийж байгаа зүйлс юм" гэж Хелен Келлер хэлсэн байдаг.

Өөрийн ажилдаа эзэн болж, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээж чадна гэдэгтээ итгэж, өөрийгөө ч бусдыг ч сорилтод уриалан, амжилтаараа түүчээлэн яваа залуусийн нэг болох “Мастер Групп”-ийн “Төслийн менежер” Н.Батзоригтой ярилцлаа.

Сайн байна уу? өөрийгөө танилцуулаач

Намайг Наранчимэгийн Батзориг гэдэг, би Мастер Группийн “Судалгаа хөгжил”-ийн албанд “Төслийн менежер”-ээр ажиллаад одоо 2 жил болж байна.

Та ямар мэргэжилтэй вэ? яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

Би Социологи-Гэр бүл судлаач мэргэжлээр сурч төгссөн.
Анх мэргэжлээ сонгосон шалтгаан гэвэл их инээдтэй. Эхнэртэйгээ үерхэж байх үед манай хүн гэр бүл судлалын чиглэлээр сурдаг байсан. Би их сургуульд орж чадаагүй, нэг жил ажил хийж байгаад найз охиноо дагаад гэр бүл судлалын чиглэлээр сурч эхэлсэн. Тэр үед миний орох гэж байсан тэнхимийн бүтэц нь илүү тэлж СОЦИОЛОГИ ГЭР БҮЛ СУДЛАЛ болсон. Би өөрөө ямар нэгэн зүйлийг сонирхож эхлэхээрээ гүн орж судалдаг болохоор мэргэжилдээ илүү ихээр татагдаж орсон.

Социологич нь нийгмийн харилцаа, зүй тогтол, хүмүүс хоорондох харилцаа, нийгмийн бүтэц зэргийг судалж, өнөөгийн байдалд дүгнэлт хийх, удирдлагын ашигтай хувилбар сонгох гэх мэт өргөн хүрээг хамардаг болохоор одоо хийж байгаа ажилтай минь их зохицдог.

Ажлын нэг өдөр нь хэрхэн эхэлдэг вэ?

Миний ажлын нэг өдөр эрч хүчээр цэнэглэгч кофегоор эхэлдэг. Манай ажил дээр мэргэжлийн кофе шопт байдаг шиг олон сонголттой кофе гаргадаг машин байдаг. Өглөө ажилдаа ирээд кофегоо уунгаа тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөгөө гаргаад ажлаа эхлүүлнэ дээ.
Эрт ирдэг болохоор заримдаа ажлынхаа хүмүүст кофе бэлдэж өгөөд, тэдний талархалыг сонсох дуртай.

3-1
1-3

Ажлынхаа ширээг танилцуулаач?

Ажлын ширээ бол сайн төлөвлөгөө гаргах миний хамгийн том зэвсэг байдаг учраас бүх хэсэгт нь дуртай.

4

Өөрийнхөө ажлын юунд хамгийн их дуртай вэ?

Хамгийн чухал нь хамт олон гэж боддог. Манай албанд ихэвчлэн гадаадад өндөр мэргэжил эзэмшсэн, шинэ үеийн мундаг залуус ажилладаг болохоор өдөр бүр нэгнээсээ суралцаж хамтдаа хөгжиж байна.
5-1

Ажлаа хийхдээ авч байсан хамгийн том урам юу вэ?

Хийсэн ажлаа үнэлүүлнэ гэдэг нь өөрөө маш том урам байдаг. Өнгөрсөн жил ажлынхаа жилийн тайланг танилцуулаад тухайн жилийнхээ шилдэг ажилтан болоход хамгийн их урам авч байсан. Ер нь манай компани өөрөө инновацилаг, залуусыг сайн дэмждэг, хариуцсан ажилдаа эзэн байх боломжийг өгдөг учраас ажиллахад их урамтай байдаг.

Хийсэн ажлаа үнэлүүлнэ гэдэг нь өөрөө маш том урам байдаг. Өнгөрсөн жил ажлынхаа жилийн тайланг танилцуулаад тухайн жилийнхээ шилдэг ажилтан болоход хамгийн их урам авч байсан.

6-1

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би холимог тулаан буюу MMA-гаар хичээллэдэг. Сүүлийн хэдэн сар ковидтой холбоотой хичээллэж чадахгүй байгаа нь харамсалтай, гэхдээ удахгүй цаг сайхан болохоор дахиад хичээллэнэ. Энэ спорт биеэ хамгаалах чадвараас гадна сэтгэл зүйн хувьд хатуужилтай, тогтвортой, өөртөө итгэлтэй болгодог давуу талтай. Тийм учраас тулааны спортыг маш том бясалгал гэж ярьдаг.

8-1

5 дахь өдрийн оройг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Friday чухал байдаг байх гэж бодож байна.

Ажлын орчинд тодорхой хэмжээгээр хамт олны уур амьсгалыг бий болгох, хамтдаа хөгжилдөх цаг байх ёстой гэж боддог. Тэр цагийг 5 дахь өдрийн орой байлгах нь мэдээж илүү тохиромжтой. Маргааш нь амарна шүү дээ (инээв). Миний хувьд ажлынхантайгаа Монополь тоглох дуртай. Заримдаа хамтдаа кино үзнэ, шатар тоглоно.

9-1

Залуу хүний хувьд ирээдүйн карьер чухал байдаг. Компанидаа цаашдын ажлын карьераа хэрхэн харж байгаа вэ?

Манай компанийн хувьд 2015 оноос эхлэн хөрөнгө оруулалт татаж, инвестментийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Түүнчлэн ажилтан болгондоо хөрөнгө оруулалт татах боломжийг нээлттэй олгодог учир үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт цагаар ажиллах бололцоотой. Тиймээс хөрөнгө оруулалт татах талаар судлаад, ихээхэн сонирхох болсон.

Залуу хүн “Comfort Zone” буюу тухтай бүстээ амгалан байгаад л байвал хөгжихгүй байна гэсэн үг. Шинээр хүлээн авч байгаа ажил бүр сорилт байж хэцүү санагдвал өөрийгөө хөгжиж байна гэж бодох хэрэгтэй.

7-1

Ярилцсанд баярлалаа.
Ажилд нь амжилт хүсье!