Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт,тэр дундаа оффисын зах зээлд эрс шинэчлэлтийг авчирч GAME-CHANGER болсон төслүүдийг хэрэгжүүлдэг Мастер Группийг онцлон танилцуулж байна.

ҮХХ-ийн салбарт 12 жилийн туршлагатай тус компани 2014 оноос оффисын төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ийм богино хугацаанд 3 төсөл амжилттай хэрэгжүүлэн 30,000м.кв талбай бүхий оффисыг 300 орчим бизнесийн байгууллагад бэлэглэжээ.

Яагаад бэлэг гэж?

“Бизнесээ эхлүүлээд 5 жил болжээ, энэ хугацаанд маш их мөнгийг түрээсэнд төлсөн байна, зоригтой шийдвэр гаргаж одоо л авахгүй бол хэзээ ч өөрийн өмчийн оффистой болохгүй нь” гэсээр Мастерыг зорих харилцагчиддаа тэд бизнесийн нэр хүндийг илэрхийлэх байршил, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, бодит судалгаа тооцоолол, яг өөрт нь тохирох төлбөрийн нөхцөл, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ, мэдээж хамгийн гол зүйл болох чанар,тав тухыг бэлэглэдэг.

Бодит байдал тийм ч амархан биш,

Өнөөдрийн дүр төрхийг харвал, Монгол улсад бизнес эрхэлж буй байгууллагуудын 80% нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Гэтэл сайн байршилд, сайн чанартай барилгууд цөөнгүй  баригдаж байгаа ч төсөл хэрэгжүүлэгч бусад компаниуд эдгээр төслөө худалдах биш түрээслэх сонирхолтой байдаг. Тийм ч учраас, үндэслэлгүйгээр маш өндөр үнэ тогтоож, зарим нь бүүр шулуухан худалдахгүй зөвхөн түрээслэнэ гээд ил тод хэлдэг нь тогтсон хэв маяг болжээ.

Цаг үе өөрчлөгдөж байгааг “Мастер”-ынхан олж харсан,

Зургийн зөвшөөрөлтэй газар аваад, ямар ч хамаагүй байшин бариад зарчихдаг цаг одоо өнгөрсөн.

Юуны өмнө маш сайн судалгаатай, байршлаа оновчтой сонгосон, зөв төлөвлөлттэй, өөрийн гэсэн ялгаралтай, заа тэгээд зогсоол, хөрөнгийн менежмент энээ тэрээгээ цогцоор нь шийдсэн төслийг хөөсрөөгүй, хөөрөгдөөгүй үнээр санал болговол бизнес эрхэлдэг хүн бүрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлнө.

Ийм ч ураас Мастер Группийн төслүүд ашиглалтад орохоосоо өмнө борлогдож дуусдаг, борлуулалтын 50%-ийг өмнөх харилцагчдын давтан худалдан авалт бүрдүүлдэг нь ИТГЭЛ дээр үндэслэн амжилт гэж онцолмоор байна.

2019 оны хамгийн өндөр борлуулалттай төсөл UB TOWER,

Мастер Группийн 3 дахь бүтээн байгуулалт UB TOWERтөсөл нь 2018-2019 онд хэрэгжсэн бөгөөд ашиглалтад орохоос өмнө борлуулалт нь 98% гүйцэтгэлтэйхийгдэж Монгол улсын оффисын зах зээлд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна.

Өнөөдөр тус барилгад дотоодын болон олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ амжилттай хөгжүүлжбуй 90 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

Амжилтын үргэлжлэл, UB TOWER Plus

UB TOWER төслийн үргэлжлэл, Мастер группийн 4-дэхбүтээн байгуулалтболох “UB TOWER plus” төсөл ньУлаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүс буюу ШангриЛа-аас ердөө 6 минут алхах зайд Бизнесийн дүүрэгт байршилтай, 2021 онд ашиглалтад орох төсөл юм.

Хоёр барилга хоолойгоор холбогдож нэгэн цогцолбор болсноор оффисынтомоохон төв болж өргөжнө.

Мастер Групп нь 2014 оноос хойш 3 оффисын төсөл хэрэгжүүлэхдээ нэг ч удаа барилгаа царцааж байгаагүй, барилгын гүйцэтгэлийн менежментийг өндөр түвшинд авч явдгийг компанийн түүх харуулж байна. Барилгатайгаа зэрэгцээд борлуулалт нь хурдацтай явагддаг учир бизнесийн салбарынхан, тэр дундаа ҮХХ-ийн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна.

Судалгаагаанд суурьласан төсөл,

Мастер групп нь Mongolian Marketing Consulting Group/MMCG/-тэй хамтран нийт 26 төрлийн судалгаа хийсний үндсэн дээр 4-дэхтөслийн концепцоо боловсруулсан гэвэл та итгэх үү?

Судалгаанаас дүгнэхэд,

ҮХХ-ийн худалдан авах шийдвэр гаргалтанд байршил, зэрэглэл буюу чанар, үнэтөлбөрийн нөхцөл, зогсоол гэсэн4 үзүүлэлт хамгийн ихээр нөлөөлдөгбайна.

Ийм ч учраас “UB TOWER plus” төсөл нь эдгээр 4 гол үзүүлэлтийг цогцоор нь хангасан УБ хотын цорын ганц төсөлболж чадсан гэж онцолмоор байна.

PLUS ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН СУДАЛГАА 2019.11-2020.02
МАКРО ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ 2
БАЙРШЛЫН СУДАЛГАА 5
БАЙРШИЛ ДАХЬ ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА 5
НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА 3
ӨМНӨХ ТӨСЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 3
ОУ-ЫН ЧИГ ХАНДЛАГЫН СУДАЛГАА 2
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2
КОНЦЕПЦИ, ТӨСЛИЙН СУДАЛГАА 4
НИЙТ 26

1. Байршил

Судалгаагаар ШангриЛа, Сэлбэ голын сав газар орчмын А зэрэглэлийн барилгууд төвлөрсөн хэсэг нь бизнесийн хамгийн хүсэмжит байршлаар тодорсон. Тус байршил нь байгууллагын нэр хүндийг өсгөх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөц бүрдүүлэлтэд эерэгээр нөлөөлөх, түүчлэн бизнесийн цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх зэрэг олон давуу талтайг судалгаанд оролцсон бизнес эрхлэгчид онцолсон байна.

“UB TOWER PLUS” төслийн хувьд Shangri-La цогцолбороос ердөө 6 минут алхах зайд Сэлбэ голын хөвөөнд байрлах Regency residence, Olympic Residence,Continental зочид буудал,One residence,Mobicom Head office, Hardrockcafé зэрэг А зэрэглэлийн оффис, худалдаа үйлчилгээний барилгууд төвлөрсөн “Бизнесийн дүүрэг”-т байршилтай.

2. Зэрэглэл буюу чанар

Тус барилгын зураг төсөл,архитектор төлөвлөлтийг PCDP LLC гүйцэтгэсэн бөгөөд үндсэн хийцлэл, технологи, ашиглах материалын хувьд олон улсын стандартыг хангасан.

Барилгад орчин үеийн интерьер бүхий том саруулхан лобби, өндөр хурдны 3ш лифт, давхар бүрт хүрэлцээтэй ариун цэврийн өрөө, тав тухтай орчинг бүрдүүлсэн нийтийн эзэмшлийн талбай гээд А зэрэглэлийн бүх үзүүлэлтийг цогцлоосон байна.

Үнэ, төлбөрийн нөхцөл

Таны оффис таны өмч байх нь маш олон давуу талыг бий болгодог. Шаардлагатай үед таны бизнесийг дараагийн түвшинд хүргэх барьцаа хөрөнгийн найдвартай эх үүсвэр болно. Мастер Группийн зүгээс Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа компаниудад өөрийн гэсэн оффистой болох боломжийг олгож барилгын чанар, хийц, концепцийн хувьд олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн оффисыг зах зээлийн хамгийн бодит үнээр санал болгохын хамт, төлбөрийн хамгийн таатай нөхцөлүүдээр дэмжиж байна.Энэ нь худалдан авагчын хувьд өндөр өгөөжтэй, үнэ цэнэ нь өсөх ашигтай хөрөнгө оруулалт болж чадна.

Авто зогсоол

Улаанбаатар хотын хувьд замын түгжрэл, зогсоолын асуудал хамгийн том асуудал болоод удаж байна. Ялангуяа үйлчилгээний байгууллагуудын хувьд зогсоолгүйгээс шалтгаалан харилцагч үйлчлүүлэгчээ алдах нь үнэхээр харамсалтай. Харин  тус төслийн хувьд оффисын нэгж талбайд оногдох зогсоолын тоогоороо олон улсын А зэрэглэлийн оффисын стандартыг хангаж чадсан.

200 автомашины зогсоолтой хотын төвийн цорын ганц оффис UB Tower Plus.


“UB TOWER Plus”төслийн борлуулалтын албатай холбогдох:

Утас: 7704-4444

Facebook хуудас: www.facebook.com/UBtower.mn