Хүний амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Нэг хүн 18 мод тарихад эх дэлхийдээ амьсгалсан агаараа буцаан өгдөг. Та өөрийнхөө модыг тарьж амжсан уу? Амжаагүй бол мод тарих хүсэлтэй хэн бүхэнд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Мод тарих хамгийн тохиромжтой үе нь хавар, намрын улирал юм. Хаврын тариалалтын хувьд 04.25-аас 06.01-ны хооронд буюу газар гэссэний дараа байдаг бол намрын тариалалт нь 09.25-аас 11.01-ны хооронд буюу газар хөлдөхөөс өмнө таривал тохиромжтой байдаг.
Bioresonanz-1

1. Модны нүхийг хэрхэн бэлдэх вэ?
Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал сайн байдаг ба нүхний гүн 50-60см, диаметр 70-80см байхаар нүхээ ухаж бэлдэнэ.

2. Хөрсийг яаж тааруулах вэ?
Хөрсийг бэлдэхдээ 50% нь хар шороо, 30% нь элс, 20% нь хөх бууц болон бусад бордоо байхаар бэлтгэнэ. Бэлтгэсэн хөрсийг хийхдээ газрын гадаргуугаас доош 10 см зай үлдээх ёстойг анхаараарай.

3. Суулгацаа хэрхэн байршуулах вэ?
Суулгацыг тарихдаа нүхний гол хэсэгт үндсийг нугалахгүйгээр жигд тарааж суулгана. Үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө.

4. Усалгааг хэрхэн хийх вэ?
Модоо суулгасны дараа 60-80 л усаар усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.

5. Тарьсан модоо цаашид хэрхэн арчлах вэ?
10 сард цэнэг усалгааг ханатал хийнэ. Усалгааг хийх явцад хөрсний сийрүүлэлтийг давхар хийнэ. Оройн цагаар 7-10 хоногт 40-50л усаар нэг модыг 1-2 удаа усална. 3 жилийн дараагаас үндэс нь гүний усанд хүрдэг тул арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болно.

"Ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй танд баярлалаа"

extra_large_bf60a5463c41bbffb3992daa79c9b848