Ашиглалтад орсон хугацаа
2017 оны 10-р сар
Байршил
СБД, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуурын гудамж
Цахим хуудас
Төслийн ерөнхий гүйцэтгэгч
Эм Жэй Эм ХХК
Зураг төсөл, архитекторын гүйцэтгэгч
Хар дизайн ХХК
Хоймор оффис нь Сүхбаатарын талбайгаас чанх хойш 1км зайд сүндэрлэсэн, хотын төвийн хойморт өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт юм. Байршил, барилгын чанар, тохилог орчин, Япон стандартын ҮХХ-ийн менежментийн үйлчилгээгээр оффисийн шинэ соёлыг бүрдүүлсэн нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан билээ. Барилгын цонхнуудыг Сибирийн буюу хүйтэн цаг агаарт зориулагдсан нарны хэт ягаан туяаг 40% бууруулах LOW-E түрхлэгтэй, нарны элчийг чөлөөтэй нэвтрүүлэх гурван давхар орос шилэн багцтай Германы VEKA брэндээр шийдсэн нь барилгын чанар, өнгө үзэмжийг улам нэмэгдүүлсэн юм.
Сүхбаатарын талбайгаас чанх хойш ГАНЦХАН км зайд буюу хойморт байрлалтай ирээдүйд бизнесийн шинэ дүүрэг болж хөгжих, үнэ цэн нь огцом өсөх байршилтай.
Хаяг: СБД, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж
Хоймор оффис нь нийт 18 давхар, 9.670 мкв ашигтай талбайтай бөгөөд оффис, үйлчилгээний зориулалтаар баригдсан.
Мэдээллийн ажилтантай холбогдох