Худалдаа үйлчилгээний шинэ төслийн дэлгэрэнгүй мэдээлэл авах
logo
Бидний тухай
Мастер Проперти Менежмент ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан.

Мастер групп компанийн бүтээн байгуулалтуудын өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг хадгалах, хамгаалах, өсгөн нэмэгдүүлэх бодлогын хүрээнд стратегийн түншлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Тус компани нь "Хөрөнгийн менежмент"-ийн олон улсын чиг хандлагыг судлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор олон талт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг ба Япон стандартын менежментийг Монголд анхлан, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан туршлагатай.

2019 онд тус компани нь үйл ажиллагаагаа ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо"-ны стандартын шаардлагуудад бүрэн нийцүүлж, "Британы стандартын байгууллага"-тай хамтран ажиллан албан ёсны батламж гардан авч, тус стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсон.

Хариуцан ажиллаж буй байгууллагууд

Мастер группийн бүтээн байгуулалтууд болох "Pro One", "UB Tower" оффис үйлчилгээний зориулалттай, нийт 20,000 м.кв байгууламж бүхий хөрөнгийн менежментийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 220 орчим өмчийн эздээс гэрээгээр хүлээсэн итгэмжлэгдсэн эрх, хариуцлага үүргийн хүрээнд бизнесийн байгууллагууд, тэдгээрийн харилцагч үйлчлүүлэгчдэд тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн өдөр тутмын ажил үйлчилгээг үзүүлж байна.

2021 онд "UB Tower Plus" оффисын барилга байгууламжийн менежментийг хариуцаж ажиллахаар бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд Мастер группийн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн менежментийг хариуцан ажиллах үүргийнхээ хүрээнд төслийн концепци боловсруулах шатанд хэрэглэгчийн байр суурьнаас оролцон санал зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Төслийн концепци боловсруулах эхний үе шатаас эхлэн бүх шатанд өмчлөгийг төлөөлдөг.

"Мастер Проперти Менежмент" ХХК нь "Мастер Групп"-ийн хэрэгжүүлсэн төслүүдийн хөрөнгийн менежментийг хариуцан ажиллах үүргийнхээ хүрээнд барилгын концепци боловсруулах эхний үе шатаас эхлэн, баригдаж дуусах хүртлэх бүх үе шатуудад өмчлөгч түрээслэгчийн эрх ашгийг төлөөлөн хэрэглэгчийн өнцгөөс саналаа тусган хяналт тавьж ажилладаг.

Үүнд:

  • Барилгын шийдэл, материалын сонголт нь тус оффис дотор ажиллах хүмүүсийн эрүүл ахуй, тав тух, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэх
  • Бараа материалын сонголт нь эдэлгээ удаантай, ашиглалтын хугацаа насжилт өндөр, өнгө үзэмжээ удаан хадгалах, арчилж тордоход хялбар байх шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгчид санал болгон хамтран ажилладаг онцлогтой.
ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн

Мастер Проперти Менежмент компани нь хөрөнгийн менежментийн япон стандартыг анх Монголд нэвтрүүлэн салбартаа түүчээлэгч нь болж ажиллаж байсан туршлагад тулгуурлан 2019 оноос үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн 2 дахь жилдээ Британийн BSI стандартын байгууллагаар давтан баталгаажуулалтыг хийлгээд байна.

Бид "Pro One", "UB Tower" оффист үйл ажиллагаа явуулж байгаа нийт 220 орчим бизнесийн байгууллагуудын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтын соёлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан менежментийн хүрээнд бодлогоор дэмжин ажилладаг болно.

Үйл ажиллагааны чиглэл

Байгууламжийн менежмент

  • Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ
  • Нэгдсэн аюулгүй байдлын хамгаалалт
  • Угтах үйлчилгээ
  • Коньсерж үйлчилгээ
  • Харилцагчдыг нэгдсэн мэдээллээр хангах
  • Төлбөр тооцоо барагдуулах үйлчилгээ
  • Ус дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үйлчилгээ
  • Гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээ
  • Зогсоолын менежмент
  • Байгууламжийн эрсдлийн менежмент
  • Байгууламжийн брэндийг зах зээл дээр нэмэгдүүлэх

Түрээсийн менежмент

  • Түрээсийн маркетинг
  • Түрээслэгч олж өгөх
  • Төлбөр тооцоо, авлага барагдуулах
  • Түрээслэгчийг халамжлах
  • Түрээсийн хөрөнгийг хамгаалах
  • Мэдээлэл солилцоог хангах
  • Хөрөнгийн эздийн өмнөөс итгэжлэл хүлээн гэрээний үүргийн менежментийг хэрэгжүүлэх

Мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээ

  • Тогтмол хуваарьт цэвэрлэгээ үйлчилгээ
  • Захиалгат цэвэрлэгээ үйлчилгээ
  • Төрөлжсөн цэвэрлэгээ үйлчилгээ